"В" ангилалын тээврийн хэрэгсэлд ачааны автомашин хамаарагдах уу ?
"В" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашинаар чиргүүл чирч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү ?
10 хүний суудалтай автомашиныг "В" ангилалын эрхийн үнэмлэхтэй хүн жолоодохыг зөвшөөрөх үү ?

Тайлбар
Зурагт үзүүлсэн 10 хүний суудалтай автомашин нь “Д” ангилалд хамаарагдах тул түүнийг “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй хүн жолоодохыг хориглоно. Тухайн автомашин аль ангилалд хамаарагдах нь зорчигчид зориулсан суудлын тооноос хамаарах бөгөөд харин тээвэрлэж яваа зорчигчийн тооноос үл хамаарна.
Бодит жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин "С ангилалд хамаарагдах уу ?
Зурагт үзүүлсэн автомашин нь жолоочоос гадна 9 хүний суудалтай бол аль ангилалд хамаарагдах вэ ?

Зурагт үзүүлсэн тээврийн хэрэгсэл тус бүрийн даац 7 тонн бол "ВС" ангилалын эрхийн үнэмлэхтэй хүн алийг жолоодох эрхтэй вэ ?

Тайлбар
Зурагт үзүүлсэн Б автомашин нь чиргүүлтэй тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнд тооцогдох бөгөөд даац нь 5 тонноос их учир “Е” ангиллын нэмэлт эрх шаардагдана.
Мотоциклыг жолоодох эрх авч болох насны доод хязгаар хэд вэ ?
Хэдээс дээш насны хүн "D" ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх авч болох вэ ?
Тайлбар
“Д” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс дээш, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.
"Бодит жин" гэж юу вэ ?
Тайлбар
“Бодит жин” - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно.
"Бүх жин" гэж юу вэ ?
Тайлбар
“ Бүх жин ” – тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч ,зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин.
Тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн бүрийг "Жолооч" гэж тооцох уу ?

Хэнийг "Жолооч"-д хамааруулж ойлгох вэ ?
Тайлбар
Тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно.
Аль сумаар замын өргөнийг үзүүлсэн бэ ?

Тайлбар
“Зам” -тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө , таримал зүлэг, явган хүний зам , тусгаарлах зурвас замд хамаарна. Б зурагт замын өргөнийг үзүүлжээ.
Зорчих хэсэг нь хоёр эгнээтэй замыг заана уу ?

Тайлбар
А зурагт зорчих хэсэг нь хоёр эгнээтэй замыг, Б зурагт тус бүр нь хоёр эгнээтэй хоёр зорчих хэсэг бүхий замыг, В зурагт зорчих хэсэг нь дөрвөн эгнээтэй замыг тус тус үзүүлжээ.
Аль зурагт уулзварын талбайг зөв дүрсэлсэн бэ ?

Тайлбар
Зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбайг уулзварын талбай гэнэ. А зурагт зөв дүрсэлсэн.
Аль нь "Гарц" вэ ?
Тайлбар
“Гарц”- ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир
Ачаа буулгаж 15 минут зогссон бол ямар үйлдэл хийсэнд тооцогдох вэ ?

Тайлбар
“Түр зогсолт”- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачааа чих ,буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна.
Дараахь үйлдлүүдийн аль нь "Зайлшгүй зогсолт"-д хамаарагдах вэ ?
Тайлбар
“Зайлшгүй зогсолт” - жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл.
Аль нь "Зайлшгүй зогсолт"-д тооцогдох вэ ?
Тайлбар
Техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслээ зогсоох нь зайлшгүй зогсолтод тооцогдоно.
Суудлын автомашины жолооч "Зам тавьж өгөх" үйлдлийг зөв гүйцэтгэсэн үү ?
Тайлбар
" Зам тавьж өгөх" - Замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл.