Сургалтын хугацаа ямар байдаг вэ?

В ангилалын сургалт 2 сар, ВС ангилалын курс 3 сар үргэлжлэх бөгөөд та өөрийн хүссэн ангилалын мэдээлэл болон сургалтын хугацааг харах боломжтой.

Ямар цагийн хуваариар, 7 хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ?

Дүрмийн хичээл 7 хоногт 3 удаа 18:00-20:00 хооронд явагдана. Жолооны дадлагын хичээлийн өөрийн цаг боломжид тохируулан ажлын өдрийн үдээс өмнө, үдээс хойш, амралтын өдрүүд гэсэн хуваариас сонгох боломжтой юм. Тун удахгүй та бүхний цаг завыг хэмнэх онлайн сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв та энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл сайтын хэрэглэгчээр бүртгүүлэн мэйл хаягаараа шинэ мэдээлэлүүдийг хүлээн авах боломжтой.

Танай жолооны дадлагын авто дром хаана байдаг вэ?

Манай авто дром Сонгино хайрхан дүүргийн 7-р хороо Баянхошууны Баруун салаа “Мон-лаа” компаний баруун талд байрлах бөгөөд манай өөрийн авто дром тул сургалтын хуваарийн дагуу жолооны бүх төрлийн дадлагыг багшийн заавраар хийж сурах боломжтой. Байршлын дэлгэрэнгүй зургийг вэбсайтын Холбоо барих хэсгээс үзнэ үү!

Жолооны дадлагыг ямар автомашин дээр явуулдаг вэ?

Жолооны дадлагыг Верна, Соната-6, Соната-7 зэрэг автомашин дээр явуулдаг. Жолооны бусад ангилалын авто машины талаар сургалт хэсгийн өөрийн сонирхсон ангилалаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

Анх бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн 50%-иас доошгүй хувийг тушаах шаардлагатай бөгөөд үлдэгдэл төлбөрийг сургалтын явцад хуваан төлөх боломжтой.

Жолооны үнэмлэх хэр хурдан гардаг вэ?

Хэрэв та жолооны сургалтаа амжилттай төгссөн бол 7-14 хоногийн дотор жолооны үнэмлэхээ авах боломжтой. Жолооны үнэмлэх нь Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвөөс хэвлэгдэн гардаг бөгөөд тухайн үеийн хэвлэлтийн ачаалал зэргээс шалтгаалан энэ хугацаа богиносох, уртсах магадлалтай байдаг.

Ном сурах бичгээр хангах уу?

Бид таныг амжилттай суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд замын хөдөлгөөний дүрмийн ном, тестийн эмхэтгэл зэрэг шаардлагатай сургалтын материалаар хангана. Та зөвхөн цаг заваа зохицуулан идэвхитэй суралцахад л хангалттай.