ХОРИГЛОХ ТЭМДЭГ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ

ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ

Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно:

1. Тоормосны систем
1.1. Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорхи шаардлагыг хангаж чадахгүй байх:

Тээврийн хэрэгслийн төрөл

Тоормосны зам

(метр), ихгүй байх

Удаашралт

(м/сек2), багагүй байх

чиргүүлгүй

чиргүүлтэй

чиргүүлгүй

чиргүүлтэй

Суудлын автомашин буюу түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл

12.2

13.6

6.8

5.9

Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус
(5 тонн орно)

13.6

15.2

6.8

5.7

Бүх жин нь 5 тонноос их автобус

16.8

18.4

5.7

5.5

Бүх жин нь 3.5 тонн хүртэлх
ачааны автомашин (3.5 тонн орно)

15.1

17.7

5.7

4.6

Бүх жин нь 3.5-12 тонн хүртэлх
ачааны автомашин (12 тонн орно)

17.3

18.8

5.7

5.5

Бүх жин нь 12 тонноос их ачааны 
автомашин

16

18.4

6.2

5.5

Хоёр дугуйтай мотоцикл, мопед

7.5

5.5

Шаахайтай мотоцикл

8.2

5

Тайлбар: Туршилтыг тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км, мотоцикл, мопедыг цагт 30 км хурдтай яваа үед жолооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэнэ. Туршилтын үед тээврийн хэрэгслийн бодит жин нь түүний бүх жингээс хэтрээгүй байвал зохино.
Тоормосны системийн идэвхжилийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр шалгаж болно.
1.2. Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан;
1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон; 
1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас (хөдөлгүүрийг унтраасны дараа) хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа (0.5 кг/см2)-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан;
1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон:
– 16 %-д бүрэн ачаалагдсан тээврийн хэрэгслийг;
– 23 %-д ачаагүй суудлын автомашин, автобусыг;
– 31 %-д ачаагүй ачааны автомашиныг.
Тайлбар: Зогсоолын тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино.
1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн.

2. Жолооны механизм
2.1. Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн;
2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклын хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон;
2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон:

Тээврийн хэрэгслийн төрөл

Жолооны хүрдний
сул эргэлт (градус)

Суудлын автомашин буюу түүний явах ангид суурилуулсан төрөл

10

Автобус, троллейбус

20

Ачааны автомашин

25

2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн.

3. Дугуй

3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон; 
Тайлбар: Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна.
3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;
3.3. Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;
3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан;
3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.

4. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги
4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн;
4.2. Тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон;
4.3. Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон;
4.4. Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг;
4.5. Кардан гол цавтай, савлагаатай.

5. Гэрэлтүүлэх хэрэгсэл
5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;
5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.
Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно.

6. Бусад төхөөрөмж
6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;
6.2. Дуут дохио ажиллахгүй болсон;
6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон;
6.4. Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон;
6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон;
6.6. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон;
6.7. Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон;
6.8. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин таталга байхгүй буюу гэмтсэн; 
6.9. Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан;
6.10. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй;
6.11. Шаврын хаалтгүй;
6.12. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;
Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл бууруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байвал зохино.
6.13. Автобус, троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалгаа харах толигүй буюу толио буруу тавьсан; 
6.14. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон;
6.15. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй).