Байнга тулгардаг асуудал 5

Шил арчигч болон түүний мотор дахь гэмтлийг хэрхэн тогтоож засах вэ?

Шил арчигчид ихэвчлэн дараах гэмтлүүд гардаг:

–   Бүрэн ажиллахгүй байх

–   Зогсолтгүй ажиллах, эсвэл зогсох хугацаа харилцан адилгүй байх

–   Удаан хурдан дээрээ ажиллахгүй байх

–   Унтраасны дараа автоматаар байрандаа ирэхгүй байх

Засварлах: Ийм тохиолдолд цахилгаан системийн гэмтэл байна гэсэн үг. Эхлээд системийн хүчдэл, хэлхээг шалгах хэрэгтэй. Ийм гэмтлийн ихэнх нь гал хамгаалагч шатсан юмуу муу холбогдсоноос болдог.

Шил арчигчийн угаагч аппаратад дараах гэмтэл их гарна:

–       Бүрэн ажиллахгүй байх. Угаах шингэн байхгүй юмуу цахилгаан мотор нь шатсан байдаг.

–       Шингэний хэмжээ хангалтгүй гарах. Хоолой нь бөглөрсөн. Шүршигч хошуунд шороо, элс орж бөглөсөн байдаг тул нарийн утсаар сэтгэж гаргана.

–       Ур шүрших чиглэл нь өөр байх. Шүршигч хошууны шүршилтийн өнцгийг тааруулна.