Байнга тулгардаг асуудал 4

Машины шатахуун зарцуулалт ихэссэнийг яаж мэдэж, яаж засах вэ?

Хэрэв танд машин тань шатахуун их зарцуулаад байгаа юм шиг санагдвал эхлээд засварын газар очиж, хөдөлгүүрээ болон утаа хаялтыг цахилгаан хэмжүүрээр шалгуулж, дараах байдлаар магадлах хэрэгтэй:

1. Дугуйндаа хий нэмэх: Хэрэв дугуйн хий суул байвал жолоодох үеийн эсэргүүцэл нэмэгдээд шатахуун их зарцуулна. Эсрэгээр хэрэв дугуйн хий стандарт хэмжээнд буюу тохиромжтой байдлаар нэмсэн байвал шатахуун зарцуулалт бага байна.

2. Дугуйны хээ: Өөр өөр хээтэй дугуйны шатахуун зарцуулалтад нөлөөлөлт харилцан адилгүй байна. Иймээс тахирласан хээтэй дугуйг сонгох нь шатахуун хэмнэхэд тустай.

3.  4 дугуйн тэнхлэгийн тохироо: дугуйны тэнхлэгийн тохироо хэзээд зөв байх нь шатахууны зарцуулалтын хэмжээг багаар ч гэсэн хангана.

4. Жолоодох орчин: Машиныг жолоодох үед хурд хасах, бага араагаар явах хугацааны нийт явсан хугацаанд эзлэх хувь бага байх тусам шатахуун хэмнэнэ. Иймээс хотын замд түгжрэлтэй газраар явбал шатахуун зарцуулалт улам нэмэгдэнэ.

5. Замын байдал: Замын саад их байх, өөд уруу их байх нь шатахуун зарцуулалтыг өндөрсгөнө. Иймээс цардмал, тэгш зам сонгож явах хэрэгтэй.

6. Даац хэтрүүлэх: Аль болох бүхээгт болон ачааны хэсэгт шаардлагагүй эд, зүйлийг авч явахгүй байх нь шатахуун зарцуулалтыг багасгахад тустай.

7. Жигд хурдаар явах: Цочир хурд нэмэх нь жигд хурдаар явснаас хагас дахин их шатахуун зарцуулдаг. Иймээс огцом хурд нэмэх, огцом тоормозлохоос зайлсхийх хэрэгтэй.

8. Хөдөлгүүрийн технологийн үзүүлэлт: Хэрэв хөдөлгүүрийн технологийн байдал сайнгүй бол хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициентийг бууруулж, шатахууныг ихээр хэрэглэдэг.

9. Автомат кроп: Автомат араа солигчийн араа солилтын хэвийн байдлыг хангах хэрэгтэй.

10. Дамжуулагч систем: Тогтмол хугацаанд дамжуулах тэнхлэг, хурдны механизм, хагас гол, бул, холхивч зэрэг эд ангийн эргэлтийн эсэргүүцэл хэвийн байгаа эсэхийг үзэж байх хэрэгтэй.

11. Тоормозны систем: Тоормозны системийг байнга шалгаж, зууралдалтыг үзэж байх хэрэгтэй.

12. Арааны тосны зууралдалт: Агаарын температур харьцангуй нам орчинд механик кропон дахь арааны тосыг наалдамхай чанар бага маркынхыг сонгох нь шатахуун хэмнэхэд тустай.

13.Салхины эсэргүүцлийн коэффициент: Хэрэв машины гадна тал эвдэрсэн, цонхоо онгойлгосон юмуу тохиромжгүй элдэв тоноглол зэргийг тавьсан бол энэ хүчин зүйл үүснэ.

Leave a Reply