Яндангаар хар утаа хаях юунаас болдог вэ? Цагаан утаа хаядаг нь юуных вэ? Хөх утаа хаядаг нь юуных вэ?
1. Яндангаар хар утаа гарах:
Хөдөлгүүрийн шатахуун холигчийн концентрац хэт ихэссэнээс шатахуун бүрэн шатахгүй байна гэсэн үг. Агаар шүүгч хэт бохирдсон, очлуур муудсан, катушик гэмтсэн зэргээс болж хөдөлгүүр хар утаа гаргадаг.

2. Цагаан утаа гарах: Шатахуун тосоолны агуулгатай байх, хөргөх шингэн ажиллах камерлуу нэвтрэх, цилиндрийн таг болон цилиндрийн дотор нүдэнд үл үзэгдэх цууралт үүссэн байх. Дараах байдлаар арилгаж болно. Форсункийг цэвэрлэх, солих, шатахууны сав болон шатахуун дамжуулах хоолой дахь усыг цэвэрлэх.
3. Хөх утаа хаях:
Моторын тос шатах хэсэгт орж шаталтад оролцсон гэсэн үг. Кольц болон цилиндр бүрэн хүрэлцэхгүй болж, моторын тос завсраар орсон, кольц нуухандаа наалдсан, кольцийг буруу харуулснаас тосоо хусахгүй байх, кольц хэт элэгдсэн, моторын тосны доод саван (кастер)-д тосыг хэт өндөр түвшинд нэмсэн байх. Дараах байдлаар арилгаж болно: Шинэ машин болон их засварын дараа бүх эд анги, араа шүдний нийлцийг хэвийн болгох, кольцийг зөв угсрах, стандартад нийцсэн юмуу ихэсгэсэн хэмжээтэй кольцоор солих, кастерийн тосны түвшин өндөрссөн шалтгааныг олж, илүүдэл тосыг асгах, тосны шүүрэн дэх тосыг багасгана.