Захирлын мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Олон жилийн хөдөлмөр, түүнээс олж авсан арвин туршлагаараа хамгийн чадварлаг соёлтой жолоочийг бэлтгэн төгсгөх өндөр зорилго тавин ажиллаж буй манай хамт олон, 2001 оноос хойш мэдсэн дадсан бүхнээ тантай харамгүй хуваалцаж, таныг хичээн сургахдаа үргэлж баяртай байх болно.

Мөн бидэнд итгэн Дашийдэлэг авто сургуулийг сонгож, алтан шар замдаа гарсан нийт төгсөгчиддөө өөрт хүсдэг сайхан бүхнийг хүсч, унаа нь найдвартай, зам нь дардан, зүг нь өлзийтэй, үйлс нь бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.  Та нартаа баярлалаа.

Дашийдэлэг ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваажав