Дүрмийн багш

МАНАЙ ЧАДВАРЛАГ ДҮРМИЙН БАГШ НАР

Замын хөдөлгөөний дүрмийн хичээл бол тухайн сургуулийг төгсөгчдийн чанар, чадварыг шууд тодорхойлдог хамгийн чухал хичээл юм.

Манай сургуулийн Замын Хөдөлгөөний Дүрмийн багш нар 4-18  жилийн арвин туршлагатай бөгөөд ажиллаж байх хугацаандаа Тэргүүний багш, Онц тээвэрчин, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн аварга болон шалгарсан шилдэг багш нар байдаг тул төгсөгчид маань чадварлаг хэмээн үнэлэгддэг нь үүнтэй холбоотой гэж бид үздэг.

  • Жолоодлогын дадлагын болон Замын хөдөлгөөний дүрмийн багшаар 1998 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Осолгүй манлай, Онц тээвэрчин, Тэргүүний багш.

    Ц.Алтангэрэл
    Хэлэх дуртай үг – Эзэн хичээвэл заяа хичээнэ. Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.
  • Жолоодлогын дадлагын болон Замын хөдөлгөөний дүрмийн багшаар 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүний багш зэрэгтэй.

    Ц.Ачит
    Хэлэх дуртай үг – Монгол хүн Дэлхийд гайхагддаг ухаантай. Тиймээс Дэлхийд гайхагддаг жолооч байх чадвартай.
  • Жолоодлогын дадлагын болон Замын хөдөлгөөний дүрмийн багшаар 2009 оноос хойш ажиллаж байна.

    Ж.Алтанчимэг
    Хэлэх дуртай үг – Хурдаа тохируулж тайван явах нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох хамгийн зөв арга. Хүн бүр үүнийг чадна. Та ч бас...
  • Замын хөдөлгөөний дүрмийн багшаар 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

    П.Оюунцэцэг
    Хэлэх дуртай үг – Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг бол амь насаа аюулаас аврах мэдлэг юм шүү
  • Замын хөдөлгөний дүрмийн багшаар 2011 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. 2012,2014 оны хөдөлмөрийн аварга.

    Р.Оч-Эрдэнэ
    Хэлэх дуртай үг – Жолооч болно гэдэг бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээж байна гэсэн үг. Танд ийм чадвар бий.